“Жаргалтай гэр бүл сан”, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аав ээжүүдэд зориулж “Жаргалтай гэр бүл”-ийг хэрхэн хамтдаа бүтээх сургалт, лекцийг 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Сургалтанд соёл судлаач, яруу найрагч Дашбалбар агсаны охин Нийтийн төв номын сангийн дарга Индра, сангийн гишүүн лектор Б.Пүрэвсүрэн нар гэр бүлийн сайн сайхан амьдралыг хэрхэн бүтээх сонирхолтой лекцийг уншлаа. Мөн аймаг, сумаас "Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг аймгийн ГБХЗХГ-ын дарга Мэндбаяр, сумын Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Хүрэлбаатар нар танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд МУСТА дуучин Чинболор, Жимсээ, элэглэгч жүжигчин Нямхүү, Буяндэлгэр, яруу найрагч Болорцэрэн нар оролцлоо. Мөн оролцогчдын дунд азтан шалгарууллаа. Дээрх арга хэмжээнд 150 гаруй аав, ээжүүд оролцож нэгэн өдрийг сонирхолтой лекц сонсож, уянгалаг дуу, хошин шог, яруу найргаар сэтгэлээ хөглөж өнгөрүүллээ.