Сум хөгжүүлэх сангаас 37 сая төгрөгийн зээлийг 1 аж ахуйн нэгж, 3 иргэнд олголоо. Худаг Уртын 4 дүгээр багт худалдаа нийтийн хоолны чиглэлээр төсөл боловсруулсан "Цэнхэр одны гэгээ" хоршоонд 20.0 сая төгрөг, арьс шир боловсруулан МАА-н тоног хэрэгсэл үйлдвэрлэх төсөлд иргэн Ц.Тэрбишд 3.0 сая төгрөг, иргэн А.Жаргалд 11.0 сая, иргэн М.Дулмаад 3.0 сая төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Иймд зээл авсан иргэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээлээ хугацаанд нь төлж, ажлын байр бий болгож НДШ төлж ажиллахыг хяналтын зөвлөлөөс зөвлөж байна.