Сүү боловсруулах багаж тоног төхөөрөмжийн иж бүрдлийг гардууллаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд өрхийн сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт" төслийн хүрээнд тус сумын малчин В.Ганбаатар, З.Ганчулуун, Б.Отгонсүрэн, А.Отгонбаяр, Б.Батбаяр, Ч.Даваа, Э.Ганзориг, Б.Мягмарсүрэн, Т.Сандагдорж, М.Гэрэлчулуун, Д.Мөнхбат нарын 11 өрхөд тус бүрд нь 2.2 сая, малчны "Наянбулаг тал" хоршоонд 11.0 сая төгрөг, бүгд 33.0 сая төгрөгийн өртөг бүхий стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, төслийн менежер, аймгийн удирдлагууд гардууллаа.