Сумын баяр наадам боллоо.
Тулгар төрийн 2228 жил, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жил, Ардын хувьсгалын 98 жил, Өлзийт сум байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмыг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Гурван-Овоонд зохион байгууллаа. Баяр наадмыг нээж сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл үг хэллээ. Баяр наадамд аймаг сумын алдар цолтой 64 бөх барилдаж, шигшээ 32 бөх, аймаг, сумын алдар цуутай 139 хурдан буян тоосоо өргөж, аймаг сумын аварга мэргэнүүд оролцсон 32 харваач өрсөлдөж хуртай сайхан наадлаа. Мөн баярын үеэр төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор 3, хөдөлмөрийн хүндэт медалиар 1, Засгийн газрын шагналаар 3, аймгийн ИТХ-ын шагналаар 4, аймгийн Засаг даргын шагналаар 4, МУЗН-н 80 жилийн ойн медалиар 5 иргэнийг шагнаж алдаршуулсан байна.