Байн-Ам 2 дугаар багийн ИНХ
Байн-Ам 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сайн-Оюут ахлах сургуулийн танхимд боллоо. Хуралд багийн иргэдийн төлөөлөл болсон 80 иргэн оролцож орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар цугларсан байна. Хурлаар ОНХС-ийн шинэчилсэн журмын танилцуулга, ОНХС-н 2013-2018 оны тайлан, 2019 оны ажлын жагсаалт, багийн Засаг даргын 2019 оны эхний 5 сард хийсэн ажлын мэдээлэл, ОНХС-н 2020 оны төсөл арга хэмжээнд иргэдээс авсан саналын танилцуулга, саналын эрэмбэ батлах, бусад багт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Мөн хуралд сумын Засаг даргын Тамгын газраас мэргэжилтнүүдийг томилон сум орны болон хүүхэд хамгааллын жилийн ажлын талаарх танилцуулга мэдээллийг хийлээ. Багийн хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авч эрэмбэлэгдсэн 9 төсөл арга хэмжээний танилцуулгыг бэлтгэж сумын Засаг даргад хуулийн хугацаанд хүргэхийг багийн Засаг даргадаа даалгаж, мөн 11 иргэнд өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэхээр, багийн өвөлжөөг 06 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01 хүртэл чөлөөлөхөөр, төрийн одон медальд 2 хүнийг тодорхойлох шийдвэрийг гаргасан байна. Багийн хуралдаа ирж оролцсон нийт ард иргэддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.