Иргэд залуучуудад нутгийн дуунуудыг, нийтийн цэнгээнт бүжгийг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, ажлын алжаал стрессийг тайлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд бүлгүүдийн дунд "Азын шоо" цэнгээнт тэмцээнийг сумын соёлын төвөөс зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Хайрхан бүлэг, ХААН банкны хамтарсан баг тэргүүн байрт, Засаг даргын Тамгын газрын залуучуудын баг дэд байр, Хоролсүрэн даргатай төвийн бүсийн бүлгийн хамт олон гутгаар байрт орсон амжилтыг үзүүллээ.