Өнөөдийн байдлаар ажил хөдөлмөр эрхлээгүй 55 иргэн бүртгэлтэй, эдийн засгийн идэвхтэй хүн амд харьцуулахад ажилгүйдлийн түвшин 3.1 хувьтай байна. Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 5 хөтөлбөрт 59.3 сая төгрөгийн санхүүжилттэйгээр 77 өрхийг хамруулсан байна. Үүнд: Эзэнтэй монгол хөтөлбөрийн "Нийтийг хамарсан ажилд" 30 иргэн хамрагдаж 8.2 сая төгрөг, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд 4 бүлгийн 12 иргэн хамрагдаж 2.4 сая төгрөг, залуу малчдыг малжуулах хөтөлбөрт 5 малчин хамрагдаж 25.0 сая төгрөг, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 4 оюутан, 22 залуу хамрагдаж 5.2 сая төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд 4 иргэнд 18.5 сая төгрөгийн зээл олгосон байна. Эдгээр хөтөлбөрүүд нь гэр бүлийн хөгжлийн дэмжихэд зориулагдаж байна. Үүний зэрэгцээ ахмадын өргөө барих, сургуулийн их засвар, скайтелын антен суурилуулах, оготно устгах зэрэг ажилд ажилгүй 14 иргэнийг зуучлан ажиллуулсан. Сумын дүнгээр 2014 онд 91 ажлын байр бий болсон. Үүнээс түр ажлын байраар 70, байнгын ажлын байраар 21 хүн хамрагдсан байна.