Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 48 иргэнд 279.1 сая төгрөгийн зээл олгоод байна. Төрөлжүүлж авч үзвэл: Худалдаа нийтийн хоолны үйлчилгээний төсөлд 4 иргэнд 53.0 сая, гагнуур, дугуй засварын 3 иргэнд 10.4 сая төгрөг, талх нарийн боовны чиглэлээр 1 иргэнд 8 сая, сүү цагаан идээ үйлдвэрлэлд 2 иргэнд 23.0 сая, гутал үйлдвэрлэлд 10 иргэнд 49.1 сая, барилгын материал үйлдвэрлэлд 6 иргэнд 37.0 сая, оёдол 6 иргэнд 20.0 сая, эсгий гар урлал 3 иргэнд 6 сая, мужаан 1 иргэнд 8.0 сая, гахайн аж ахуйн чиглэлээр 1 иргэнд 9.0 сая, газар тариалангийн чиглэлээр 4 иргэнд 18.4 сая, хэвлэлийн чиглэлээр 3 иргэнд 11.2 сая, үсчин 1 иргэнд 2.0 сая, шахмал түлш 1 иргэнд 3.0 сая, арьс боловсруулах чиглэлээр 1 иргэнд 9.0 сая төгрөгийн зээлийг олгоод байна.