Энэхүү ажлын хэсэг нь 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж хөдөөгийн 6 багийн ард иргэдтэй уулзалт хийж Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөөр ажиллаж байна. Өнөөдөр Бийрийн 5 дугаар баг, Намын-Амны 3 дугаар багийн ИНХ оролцохоор явлаа. Сумаас ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, МЭҮТ-ийн дарга О.Энхболд, газрын даамал Буянжаргал, байгууллагуудын дарга нар, төрийн сангийн төлөөлөгч Г.Ганчимэг, Нийгмийн халамжийн ажилтан Д.Батжаргал нар явлаа.