Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Бэлчээрийн хөнөөт мэрэгчдээс микробиологийн аргаар тэмцэх арга хэмжээний ажлын явцтай танилцлаа.

2014-10-29

Тус сумд бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй микробиологийн аргаар тэмцэх ажлыг "ШИМ" ХХК хийж гүйцэтгэлээ. Ажлын явц байдалтай танилцахаар ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, УХЭШХ-ийн мэрэгч судлалын лабораторын эрхлэгч доктор, профессор Н.Энхболд, ЭША Д.Цэвээндорж, Л.Батдорж, ШУҮ-ийн "Шим" ХХК-ны ерөнхий санхүүч Б.Оюунсүрэн, аймгийн ҮХААГ-ын МАА-н хэлтсийн дарга С.Тэгшбаяр, ҮХААГ-ын бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтэн Т.Хишигбаатар, сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат нар газар дээр нь очиж танилцлаа.
Сумын хувьд оготно устгалын ажлыг зохион байгуулах, хорио цээр тогтоох тухай захирамжуудыг гарган айл өрхүүддээ танилцуулж хариуцлагын гэрээ байгуулж, нутаг бэлчээрээ чөлөөлж, ажиллах хүн хүчээ бэлтгэн эмчийн үзлэгт хамруулсан байлаа. Сумын ОНХС-аас 2.0 сая төгрөг гарган хоол хүнс, хяналтын болон бусад зардлуудыг хариуцан ажиллаж байна. Сумын хувьд нийт нутаг бэлчээрийн 60 гаран хувь нь үлийн цагаан оготнод идэгдсэн, бэлчээрийн даац хэтэрсэн дүн мэдээтэй байна. Сумын хувьд ажиллах хүч сайн ажиллаж байна. төлөвлөсөн хугацаандаа ажлыг хийж дуусгахаар ажиллаж байна. УХЭШХ-ийн мэргэжилтэн Д.Цэвээндорж нь манай сумын хувьд үлийн цагаан оготны тархалт, нягтшил ямар нэг арга хэмжээг нэг удаа хэрэгжүүлээд дарах, устгах хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэж байна. 1 га талбайд 24-36 үлийтэй, зарим газар үлийн хоорондын зай мэдэгдэхгүй болсон. ийм учир 1 га талбайд цацах будааны хэмжээ нэмэгдэж байгаа. Намрын микробиолгийн арга нь оготно идэхээсээ өмнө нүхэндээ нөөцөлдөг, үүнийгээ цас орсон, тэнгэр муудаж хүйтрэхээр иддэг тул оготны үхэл нэг дор байхгүй, аажимдаа үргэлжилдэг тул малчдад сайтар ойлгуулах хэрэгтэй. Будааг идэснээс хойш 5-аас дээш хоногт үхэж эхэлнэ. Тус сумд 2015 оны хавар устгал хийсэн талбайд давтан устгал хийх нь үр дүнгээ өгнө гэж үзсэн байна. Ирсэн хүмүүс миробиологийн аргаар тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байна гэж дүгнэлээ. Устгал хийгдсэн талбайд хяналтын цэг авч хяналтын тооллого хийхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%