Аймгийн Засаг даргын 2014 оны 101 дүгээр захирамжийн дагуу "Эрүүл өрх" аяны хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын хамтарсан урьдчилан сэргийлэх үзлэг тус суманд 24-28-ны өдрүүдэд болж байна. Дотор, мэдрэл, хүүхэд, ЭХО, ДОХ бэлгийн зам, шүдний эмч, лабораторийн мэргэжлийн 11 эмч ир сумын ард иргэдэд үйлчилж байна. Энэхүү арга хэмжээнд сумын төв, хөдөөгийн багийн иргэд ихээр хамрагдаж очер дараалал ихтэй байна.