Эрүүл өрх аяны хүрээнд хүн бүрийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах тухай зарыг баг бүрт хүргүүллээ. Энэ аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар сумын ИТХ дарга, сумын Засаг дарга нар багийн Засаг дарга, багийн эмч нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Манай сумд энэхүү арга хэмжээ нь 24-28-ны өдрүүдэд болно. 6 дугаар багийн иргэд бүх өдрүүдэд, 1 дүгээр баг 24-нд, 2 дугаар баг 25-нд, 3 дугаар баг 26-нд, 4-р баг 27-нд, 5-р баг 28-нд үзүүлэхээр хуваарь гарсан байна. Иргэд та бүхнийг үзлэгт хамрагдахыг хүсч байна.