Нийгмийн салбаруудын нээлттэй арга хэмжээний сарын аяны хүрээнд сумын Сайн-Оюут сургууль нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд анги бүр нээлттэй хичээл хийж эцэг эхчүүдийг оролцууллаа. Мөн сумын соёлын төвд ажлын тайлангаа тавьж хүүхдүүдийг урлагийн тоглолт үзүүллээ. Дотуур байранд хоолны үзэсгэлэн гаргаж, дотуур байрны хүүхдүүдийн амьдрах орчинтой танилцууллаа. Энэ жил Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран "Ус орчны" төслөөр дотуур байрны хүүхдүүдийг усанд орох боломжоор хангаж дотор 00-той болгож орчинг тохижуулсан байна. Дотуур байрны хүүхдүүд худгаас ус зөөхөөргүй болж байна.