Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд манай сумаас 11 хүн оролцлоо. Эдгээр хүмүүсийг ойн арга хэмжээнд оролцоход нь зориулж сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас 200000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон болон дэмжлэг үзүүлсэн байгууллагуудаа баярласнаа илэрхийлж бусдын төлөө хийсэн буян нь бум түмээр арвижих болтугай гэж ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Нарантуяа