Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Сумын эрүүл мэндийн төвийн дарга Ц.Оюун мэдээлэл хийлээ.

2014-10-01

Сумын үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын чиглэлээр 13 асуудал тусгагдаж хэрэгжилт 54.6 хувьтай байна. Эрүүл мэндийн төвөөс ард иргэд, албан байгууллагуудыг дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг хүсч байна. Үүнд:
1.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төр нийгмийн салбаруудын хамтын ажиллагаа сул ялангуяа эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх ирээдүйн ээж аав болох өсвөр үеийн эрүүл мэнд тэдэнд олгох эрүүл мэндийн боловсролд тавих анхаарал халамж сул байгаагаас тэд эрүүл мэндээрээ хохирох үзэгдэл амьдралаас харагдаж байна. Иймд сургууль, насан туршийн боловсрол олгох нэгж, засаг захиргааны нэгж, нийгмийн түншлэлийн баг зэрэг олон байгууллагууд хамтран цогц бодлого гаргаж ажиллах шаардлагатай.
2. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдэд зүрх судасны өвчин, хорт хавдар осол гэмтэл зэрэг ордог бөгөөд улс, аймаг, сумын хувьд эдгээр өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Бид амьдралын буруу хэвшлээ өөрчилж чадвал эдгээр өвчнөөс 50-90, сэргийлж чадах учир хүн бүр өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө чадах зүйлээ хийж бусад хүмүүс болон байгууллагаараа хийх ёстой зүйлийг нь хийхэд нөлөөлж чаддаг байх нь чухал байна.
3.Нялхсын эндэгдлийн түвшин тууштай буурахгүй байгаа нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сул, эмнэлгийн тусламж хайх мэдлэг сул, эмнэлгийн тусламжийг оройтуулах, жирэмсэн үеээс нь нээдэг ягаан дэвтрийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Эмнэлгийн зүгээс багийн эмч нарын унаа шаардлага хангахгүй шатахууны хаүрэлцээ муутайгаас сумын эмнэлэг, багийн эмчээс эргэлт сул зэрэг олон шалтгаанууд нөлөөлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%