Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Баянхонгор ОНХХ-1 хөтөлбөрийн Австрали дахь мэргэжилтнүүд манай сумын малчин өрхийн аж амьдралтай танилцлаа. Энэ үеэр орон нутагт хийж байгаа ажилтай танилцаж, сургуулийн хүүхдүүдийн урлагийн тоглолт, шагай харваа, сурын харваа, өсвөрийн бөхийн барилдааныг үзэж сонирохлоо.