Ахмадын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Ахмадын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 01-нд тэмдэглэдэг бөгөөд энэ жил ахмадын өдөрлөгийг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга С.Гонгор, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн, аймгийн ИТХТ-н нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Эрдэнэбат нар оролцож аймгийн ИТХ-ын дээд шагнал "Соёрхол" одонгоор ахмадын хорооны дарга О.Доржхүү, өндөр настан Т.Доржготов, И.Должинсүрэн, аймгийн ИТХ-ын "Хүндэтгэл" шагналаар С.Чимгээ, Н.Сосорбарам, С.Цагаан, Г.Жанчив нарыг шагнав. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Дашийн Ганбаатар сумын нийт ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийн хөнгөлттэй нүүрсний эрхийн бичгийг олгож баярын мэндчилгээг дэвшүүллээ. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-н сайд Г.Занданшатарын бие төлөөлөгч С.Цэнд нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.