Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг эрэмбэлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хуралдаж 2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан багийн ИНХ-уудаас ирсэн иргэдийн саналыг эрэмбэлэх, мөн сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөний баримт бичиг, хөгжлийн бодлогын баримт бичиг, тухайн жилийн сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон сумын Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдуулан дэмжиж болох саналын жагсаалтыг гарган иргэдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.