Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өрхийн хөгжил Өлзийтийн ирээдүй

Эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаа

2018-03-15

Баярын хуралд сумын ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном нар оролцож эхчүүд эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлж орон нутгаас эхчүүд эмэгтэйчүүдийн талаар баримт бодлого чиглэлийг танилцууллаа. Дараа нь сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Нарантуяа нийт эхчүүд эмэгтэйчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүлж, тайлангаа тавилаа. Тэрээр сумын ИТХ-аас батлан гаргасан 2018 оны сум хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хүүхдэд ээлтэй орон нутаг болох” зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ нь хүүхдийн сурах, амьдрах, хөгжих, хамгаалуулах үндсэн эрхийг хангах гол суурь баримт бичиг болж байна. Хүүхэдгүй өрх гэж байхгүй тиймээс эцэг, эх, ээжүүд маань хүүхэддээ тавих анхаарал халамжийг улам бүр нэмэгдүүлж, аливаа зөрчилд хүүхэд орохгүй байх боломж нөхцлийг бий болгох, эрсдлээс хамгаалах зайлшгүй үүрэг байгаа билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тавиул хүүхэд нэр томьёо бий болж энэ нь айлын хашаанд болон байшиндаа хүүхдүүдээ өрх толгойлуулж амьдруулах явдал нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү тавиул хүүхдүүд нь орой үдшийн цагаар нэг гэртээ цугларч янз бүрийн зөрчилд орох эрсдэлийг бий болгож байгааг эхчүүд бид анхаарч өөрчлөлт хийх ёстой болж байна.
Сумын хэмжээнд сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай болж байна. Он гарсаар архины шалтгаанаар 2 иргэн нас барсан харамсалтай дүн мэдээ байна. Үүний цаана эцэггүй хүүхэд, бэлэвсэрсэн эмэгтэй үлдэж байна. Тиймээс архидалтай тэмцэх талаар сумын зүгээс онцгой анхаарах ажлын нэг болоод байна. Мөн эхчүүд эмэгтэйчүүд бид бусдад архи өгөх, худалдах, хэрэглэхээс татгалзаж аливаа нэгэн эрсдэл, үйлдлээс бусдыг хамгаалдаг болмоор байна.
2017 онд Аймгийн ИТХ-аас эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр батлан гаргасан бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бүх байгууллага, төрийн албан хаагчид, ААН байгууллага, эмэгтэйчүүд бидний хамтын оролцоо зүтгэлээс ихээхэн шалтгаална.
Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдээ багаас нь зөв хүмүүжил төлөвшилтэй, хоол тэжээлийн дутагдалгүй иргэн болгон хүмүүжүүлэх нь эхчүүд биднээс ихээхэн хамааралтай гэдгийг бид бодож санаж залуу ээжүүдэд зөвлөн туслах шаардлагатай байна. Эхчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах, ажлын байраар хангах, төрөх насны эхчүүдэд тавих хяналтыг сайжруулах, эхчүүдийг чадавхжуулах сургалтыг нэмэгдүүлэх, охидыг эрүүл мэндийн үзлэг  шинжилгээнд тогтмол хамруулах, ирээдүйн ээж бэлтгэхэд анхаарч ажиллах нь та бидний эрхэм үүрэг хэмээн ойлгож байна гэж тодруулан хэллээ. Баярын хурлын үеэр тус сумын уугуул Хөхөөгийн Пүрэвбаатар багш "Эрүүл харилцааны эм-өршөөл уйлчлал" сэдэвт лекцийг толилууллаа. Баярын хурлын үеэр 2-р багийн малчин Ц.Сэнгэмаа, 5-р багийн малчин Н.Долгор, 6-р багийн иргэн Ц.Амараа нарыг аймгийн эмэгтэйчүүдийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа. ИТХ-ын дэргэдэх соёл, боловсрол, спорт, эрүүл мэндийн дэд хорооны дарга, 6 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Оюун нийт эхчүүд эмэгтэйчүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлж охин Даваажавын иргэн Э.Бүрнээд зориулсан сэтгэлийн мэндчилгээг дамжууллаа. Мөн Монгол улсын 2 сая дахь иргэний ээж Д.Эрдэнэтуяад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%