2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу Дэлхийн охидын өдрийг тохиолдуулан Нийгмийн түншлэлийн баг, хамтарсан баг, Эрүүл мэндийн төв, Сайн-Оюут сургуулиас "Охидоо сонсъё" уулзалт, "Эмэгтэй хүний эрхэм чанар" сэдвээр сургуулийн соёл хүмүүжлийн эрхлэгч Х.Пүрэвбаатар, "Охидын эрүүл ахуй" сэдвээр эх баригч бага эмч Ц.Алтанцэцэг нар сургалт зохион байгууллаа. Охидын өдрөөр 6-12 ангийн охидын үзлэгийг эх баригч Ц.Алтанцэцэг хийж, охидоо хүндэлье нэг өдрийг анги бүрт зохион байгууллаа. Мөн дотуур байранд амьдарч байгаа охидын амьдрал байдалтай танилцан тэргүүний "Соёлч охин"-оор Л.Лхамянжин, тэргүүний соёлч тасгаар Т.Мөнхзаяа ахлагчтай 11 дүгээр тасгийн хамт олон, 2 дугаар байрт Отгонцэцэг ахлагчтай 17 дугаар хэсэг, 3 дугаар байрт Баасан ахлагчтай 9 дүгээр тасгийн хамт олон шалгарсан байна. Охидын өдрөөр сургуулийнхаа охиддоо зориулан хөвгүүдээс нь ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээг сумын нийгмийн түншлэлийн багаас санаачлан жил бүр уламжлал болгон хамтран тэмдэглэсээр ирлээ.