“Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор эх үрсийн баярыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулан хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаа. Хөтөлбөрийн хүрээнд байгууллага аж, ахуйн нэгж бүр гаднах талбайгаа чимэглэх, хүүхдүүдийн дунд “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, дугуйн тэмцээн, манцуйтай тамирчин, хөгжилтэй бөмбөлөг үлээх, шатар, даам, АХА тэмцээн, хүүхэлдэйн кино, “Миний нутаг” үзэсгэлэн үзүүлэх, Ахмадын хорооноос тараг, чацарганаар үйлчлэх 1-р ангид шинээр орж буй хүүхдүүдэд урилга, 12-р анги төгсөгчдөд талархал гардуулах, 16 нас хүрч буй хүүхдүүдийн андгай өргөх ёслол, “Буянтай ээж”-үүдийг өргөмжлөн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Эх үрсийн баяраар УИХ-ын гишүүн Г.Занданшатарын 200 бэлэг, Өлзийтийн хүүхдүүд, Түйн дэлгэрэх хоршоонууд тус бүр 10 бэлэг, Шижир-Ойл ШТС 20 бэлэг, нутгийн уугуул иргэн Н.Далай 21 бэлэгийг оролцсон бүх хүүхдүүдэд гардууллаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүдэд шагнал, бэлэг, зайрмаг зэргээр урамшууллаа. Эх, үрсийн баярын арга хэмжээг ИТХ, ЗДТГ, Сайн-Оюут ахлах сургууль, Ирээдүй цэцэрлэг, ЭМТөв, ХААН банк, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, дэлгүүрийн эзэд хамтран зохион байгуулснаар эх, үрсийн баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн нийт иргэд, байгууллага хамт олондоо хүүхэд багачууд, ээжүүдийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.