Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон хүүхэд төрүүлж өсгөж, нэгдэл нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан эхчүүд, эмэгтэйчүүдийг алдаршуулах ажиллагааг 2004 оноос өнөөг хүртэл зохион байгуулсаар ирсэн билээ. 2017 оны "Буянтай ээж"-ээр Раднаагийн Тогоо, Должингийн Даваа, Пагмадуламын Нина, Дашдондовын Пүрэвсүрэн, Сүндэвийн Наранцэцэг, Лодойн Даваа, Балжирын Даваа, Очирын Сангичойдон, Пүрэвийн Дуламсүрэн нарын эхчүүд тодорч өргөмжлөлөө гардан авлаа. Ерөөл буяны тэнгэртэй есөн сайхан ээжийг алдаршуулах арга хэмжээ өнөр өтгөн болж өндөрлөлөө. Өдгөө 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа "Өргөмжлөлт ээжүүдийг алдаршуулах" арга хэмжээг ивээн тэтгэж дэмжин ажилладаг үе үеийн сумын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нартаа нийт эхчүүд эмэгтэйчүүд, буянтай ээжүүдийн үр хүүхдүүдийн өмнөөс баярлаж талархаж байгаа илэрхийлж байна. Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон дараа жилээс шинэлэг өөр арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэж отгон арга хэмжээгээ зохион байгууллаа.