Сайн-Оюут ахлах сургуулийн "Эрдмийн баяр" 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Бүрэн дунд боловсрол эзэмших 12 дугаар ангийн 40 сурагч "Хонхны баяр", суурь болон бага боловсрол эзэмших 5,9 дүгээр ангийн 86 сурагч, Ирээдүй Цэцэрлэгийн ахлах бүлгийн 41 хүүхдүүд "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж сурсан мэдсэнээ эцэг эхчүүд, үеийн найзууддаа танилцуулан, шилдэг хүүхдүүдээ шалгаруулан амжилт бүтээл, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэж байна. Сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжих хүүхдүүддээ амжилт хүсч урлаг, спорт, сурлагаараа шалгарсан 5 хүүхдийг сумын ИТХ-аас өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.