2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сайн-Оюут ахлах сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдийн нэг өдрийг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд дотуур байрны болон нийт эцэг эхчүүдийн хурал, ярилцлагыг явууллаа. Сургууль, дотуур байрны сурагчдын сурах, амьдарч буй орчинтай нийт эцэг эхчүүд танилцлаа. Мөн эцэг эхчүүдийн хурлыг тогтмол хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд хүүхдийн хөгжлийн талаар тусгасан заалт, хүүхдийн чуулганаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар сумын нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар танилцуулга мэдээлэл хийлээ.